Уламжлалт анагаах ухааны эмч нар БНХАУ-д сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-07-19 17:26:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнтэй хийсэн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлгээр харьяа эрүүл мэндийн байгууллагын Уламжлалт анагаах ухааны зургаан эмчийг Бээжин хотод  “2017 Training Course on Health Care Technique of Traditional Chinese Medicine”  сургалтад  зургаан сарын хугацаанд хоёр ээлжээр сургаж байна.

Эхний ээлжийн сургалтад  Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт анагаах ухааны эмч Т.Алтантуяа, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн УАУ-ны Ц.Ууганчимэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт анагаах ухааны эмч Т.Мандах нар хамарч амжилттай төгссөн юм.
 
Энэхүү сургалтаар уламжлалт анагаах ухааны эмч нар танхимийн болон дадлага хичээлээр идээ ундаа, явдал мөр, 5 засал эмчилгээг хийх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.  

Харин ирэх 9 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх хоёрдугаар ээлжийн сургалтад  Багануур, Баянгол, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн уламжлалт анагаах ухааны гурван эмч суралцаж байна.

Ж.Болор
Холбоотой мэдээ