Баянхонгорчуудын бахархалт өдрийн "гэнэтийн бэлэг" задарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-20 02:08:45
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 76 жил, Баянхонгор хотын түүхт 60 жилийн ойн баяр наадмын хүрээнд Төрийн далбааг цэнгүүлэх "Баянхонгорчуудын бахархалын өдөр"-ийн шоу тоглолтыг энэ сарын 20-ны өдрийн 19 цагаас Баганат талбайд зохион байгуулахаар болжээ.
Тоглолтын зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Болгар Гео ХХК ажиллаж байгаа юм байна. Шоу тоглолтод, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Дашдондог, Никитон хамтлагийн дуучин Батчулуун, СТА Б.Баярцэцэг, СТА н.Отгонбаяр, дуучин Тулга, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Sweetymotion, Мотив, S4, Үзэсгэлэн гоо, Монгол Болгар Гео ХХК-ийн дэргэдэх Хобби зэрэг 20 гаруй хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
Баянхонгор хотноо болж буй энэ зуны задгай талбайн хамгийн том шоу тоглолт гэж нэрлэгдэж буй уг арга хэмжээ нь аймгийн ЗДТГ-аас Баянхонгор сумын түүхт 60 жилийн ойг угтаж иргэддээ зориулж буй гэнэтийн бэлэг аж.
                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ