Мухартын амны түймэр бүрэн унтрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-20 08:16:26
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр сумын “Мухар”-тын аманд гарсан нэг түймрийг бүрэн унтрааж байгаль хамгаалагч Т.Баттулгад хүлээлгэн өгөв.

Өчигдөрийн байдлаар Батсүмбэр сумын таван түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахаар Төв аймгийн ОБГ-ын 45 албан хаагч, 15 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

Дашрамд дурдахад, долоодугаар сард улсын хэмжээнд болон нийслэл Улаанбаатар хот, 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн ой хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 61337 га ой, хээрийн бүс шатаад байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 хүн, 269 автомашинтай ажилласан байна.
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ