Хэт халалтаас сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-21 01:55:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ирэх наймдугаар сард олон жилийн дунджаас 1-2 градус илүү халах төлөвтэй байгааг Баянхонгор аймгийн УЦУОША-наас мэдээллээ. Тиймээс ард иргэд ажил, амралтын төлөвлөгөө, биеийн байдал зэрэгтээ анхаарч, малчид отор нүүдэл хийхдээ цаг агаарын байдлыг эртнээс тооцоолохыг сануулж байна. 
Цаг агаарын урьдчилсан мэдээнд үндэслэн УЦУОША-аас ирэх 8, 9 дүгээр саруудад 5-6 удаагийн зориудаар бороо оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн УЦУОША-аас улирагч зургадугаар сард үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулсан ч зуншлага төдийлөн сайжраагүй. Энэ сард УЦУОША-аас зориудаар үүлэнд нөлөөлөх ажлыг зохион байгуулах бэлтгэл бэлэн байдлыг хангасан ч бороо орох хэмжээний үүл бүрэлдэж өгөхгүй байгааг албаныхан хэлэв.
                                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ