Эхний хагас жилийн байдлаар Хятадын ДНБ 6.9 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Статистикийн газраас гаргасан мэдээгээр 2017 оны эхний хагас жилийн байдлаар тус улсын ДНБ зах зээлийн хүлээлтээс өндөр буюу 6.9 хувь өсч 38.15 их наяд юаньд хүрчээ.
Иргэдийн орлогын өсөлт нь ийнхүү ДНБ хурдтай өсөх гол шалтгаан болсон ба сүүлийн хагас жилд Хятадын эдийн засаг тогтвортой өсөх хандлагатай байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
БНХАУ-ын Ардын их сургуулийн санхүү эдийн засгийн хүрээлэнгийн захирал Жао Си Жүний үзэж байгаагаар эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь зах зээлийн нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлт, гадаад, дотоод эрэлтийн дахин сэргэлт, хоёрдугаар улирлын худалдан авалт 10.4 хувь, экспорт 15 хувь, импорт 25.7 хувь, иргэдийн хөрөнгө оруулалт 7.2 хувь байгаа нь эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой өсөх хандлагатай болж ирсэнтэй холбоотой хэмээжээ.
Хятадын Олон улсын эдийн засгийн харилцааны төвийн орлогч дарга, эдийн засагч Су Хун Цай “Манай улс эхний хагас жилийн хувьд эдийн засгийн тогтвортой, өссөн үзүүлэлттэй гарсан нь бүтэн жилийн өсөлтийн хүлээлтийг биелүүлэх суурийг тавьлаа. Энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлт 6.7-6.8 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна” гэв.

А.Анхбаяр
Эх сурвалж: Статистикийн газар, chinanews.com