Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-25 14:29:55
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөгийн голд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч Алтанбулаг, Сэргэлэн, Зуунмод сумын нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар зунч буй малчны 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож тус бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ