Цурманд орсон гурван түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-25 14:52:09
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Цурманд орсон Батсүмбэр сумын хоёр, Эрдэнэ сумы нэг түймрийг бүрэн унтраахаар ОБ-ын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж байна.

Ой хээрийн түймэр Батсүмбэр сумын Цогт-Өндөр баг “Хөх чулуут” гэдэг газар гарсан түймрийг энэ сарын 16-нд цурманд оруулж одоогоор түймрийг голомтыг бүрэн унтраахаар ОБ-ын нийт 212 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Батсүмбэр сумын Үдлэг багт орших “Харуул толгой” гэдэг газар ойн түймэр гарч, одоо түймрийг унтраахаар орон нутгийн дөрвөн иргэн ажиллаж байна. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар цурманд оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар түймрийн голомтыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Эрдэнэ сумын Баянтуул багт орших Естийн рашааны “Орз-Уул” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын ес ажилтан, гурван техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 21-нд цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар гарсан ойн түймрийг энэ сарын 21-нд бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн талаар аймгийн ОБГ-аас мэдээлэв.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ