“Найрамдал” цогцолборт болох скаутын цуглаанд 70 хүүхэд Ховдоос оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-26 09:01:20
Ховд/МОНЦАМЭ/ Монголын Скаутын холбоо, Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх майхант Чуулга-Зусланг энэ  оны 7-р сарын 27-ноос эхлэн долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалтад Ази-Номхон далай, Европ, Америк тивийн нийт 40 орны 2,000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4,000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нараас бүрдсэн 7,500 хүүхэд залуучууд оролцох юм. Энэхүү томоохон арга хэмжээнд Ховд аймгаас 70 хүүхэд 7 чиглүүлэгч багшийн хамт оролцохоор өчигдөр Улаанбаатар хотыг зорилоо.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ