Дамжин суултын хөнгөлөлт ирэх бямба гарагаас хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-04 11:52:32

Энэ сарын 7-ны өдрөөс “U money” картаар дамжин суултын хөнгөлөлт  албан ёсоор хэрэгжих  юм байна.

Дамжин суултад энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт  хамаарах бөгөөд картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарах юм.

Автобусанд сууснаас хойш 30 секундын дараа карт уншуулан буух боломжтой бөгөөд энэ хугацаанаас өмнө эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.

Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой гэдгийг албаныхан хэллээ.

Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөх юм. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ