Өнөөдөр оросуудын Үндэсний эв нэгдлийн өдөр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-04 13:59:12

МОСКВА. /TASS/. Оросын хамгийн залуу баяруудын нэг болох Үндэсний эв нэгдлийн өдрийг тус улсад тэмдэглэж байна. 

Уг өдөрт зориулсан баяр ёслолын арга хэмжээ Оросын олон хотуудад болохоос гадна тус улсын нийслэл Москва хотын төвд “Бид хамтдаа!” жагсаал цуглаан болно. 

Үндэсний эв нэгдлийн өдрийг Оросын түүхэн дэх хамгийн эмгэнэлт үеүдийн нэг болох Самуун цаг үе дууссантай холбоотой бараг 400 жилийн өмнөх үйл явдлын дурсгалд зориулж, 10 жилийн өмнөөс тэмдэглэдэг болжээ.

1612 оны 11 дүгээр сарын 4-нд ван Дмитрий Пожарский тэргүүтэй Нижний Новгород хотын цэргүүд Хятад-хотод дайран орж, Москва хотоос Польшийн эзлэн түрэмгийлэгчдийг хөөн гаргасан байна. Энэ явдал үймээн самууны цаг үеийг эргүүлж, дараа нь орон даяар эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгджээ.  

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ