Нисэх онгоц эсэргүүцэх пуужин эрчимтэй үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-04 14:42:04

ПХЕНЬЯН. /Sputnik/. Нисэх онгоц эсэргүүцэх пуужингийн үйлдвэрлэлээ түргэсгэхийг Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун анхааруулжээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хан Мин Ку, Эштон Картер нар Умард Солонгосын пуужингийн аюулаас хамгаалах стратегиа танилцуулсан юм. Шаардлагатай үед Умард Солонгосын пуужинг илрүүлэх, хамгаалах, таслах, устгах 4 үе шаттай үйл ажиллагааны талаар Сөүлд болсон уулзалтаар мэдэгджээ.

Энэ мэдээ цацагдсаны дараа, илүү орчин үеийн, сайн тусгалтай пуужин бүтээхийг Ким Чен Ун эрдэмтдэдээ сануулсан талаар БНСУ-ын Ёнхап агентлаг мэдээллээ.

Пхеньянд үйл ажиллагаа явуулдаг, Солонгосын төв агентлагийн мэдээлснээр “Орчин үеийн дайнд ашиглах болохуйц, нисэх онгоц эсэргүүцэх чадалтай олон төрлийн пуужинг эрчимтэй үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгснээр дайсны цохилтоос улсынхаа хөх тэнгэрийг найдвартай хамгаалж чадна” гэж Ким Чен Ун цэргүүддээ хэлжээ.

“Азид байрлах АНУ-ын цэргийн бааз, Япон, Өмнөд Солонгос улсад цохилт өгч чадах, томоохон баллистик пуужингийн хүч Умард Солонгост бий” гэж АНУ үздэг юм.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ