Гавьяат малчин Б.Батмөнх “Хүндэт профессор” цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 00:36:39
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сумын иргэн, Монгол Улсын гавьяат малчин Базарын Батмөнх “Хүндэт профессор” цол хүртэв.
Олон айл өрхийг малжуулж, нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа хөдөлмөрч нэгэн гэдгээр нь түүнийг Дорнодынхон андахгүй. Б.Батмөнх гуай сүүлийн жилүүдэд улсдаа хамгийн олон мал тоолуулж буй малчидтай зуузай холбох болсон. Тэгвэл түүний мал аж ахуйн мэдлэг туршлагыг үнэлж, Мал аж ахуйн академиас “Хүндэт профессор”-оор ийн өргөмжилжээ. Цол тэмдгийг тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулан өглөө.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ