Зуунмод суманд "Нүүдлийн номын сан" аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-01 12:24:45
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Нүүдлийн номын сан” Зуунмод сумын гурван багт ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 иргэдэд 100 гаруй төрлийн номоор үйлчлүүлээд байна.

Аймгийн Нийтийн номын сангийн хамт олон “Нүүдлийн номын сан”-г Зуунмод сумын гурван багт аялуулж байна. Энэ жил “Нүүдлийн номын сан” 6 дугаар багт хоёрдох жилдээ аялж байгаагаа онцлог талаар зохион байгуулагчид онцолсон юм. Хүүхэд багачуудын ертөнцийг харах цонхыг нээх үүднээс шинэ хэвлэгдсэн номуудаар бэлэг барьж байгаа аж.

Хүүхдүүд өөрсдийн уншсан номынхоо талаар номын санчаас асуулт асууж харилцан ярилцаж байсан юм. Мөн үнэгүйгээр Нийтийн номын сангийн уншлагын картыг хүүхдүүдэд нээж өгснөөр хүүдүүд хүссэн номоо гэрээр авч унших боломжтой болж байгаа гэж аймгийн Нийтийн номын сангийн дарга А.Ням-Од хэлсэн юм.

“Нүүдлийн номын сан” хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжыг олгож буй бөгөөд зуныг цахим ертөнцөөс бус сонирхолтой номын ертөнцөөр аялж, зуныг зугаатай өнгөрөөх боломжийг олгож байна хэмээн эцэг эхчүүд хэлж байв. 

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ