Гавъяатуудын нэрэмжит байт харвааны тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-02 11:07:14
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Монгол Улсын гавьяат тамирчин Монгол Улсын анхны Дэлхийн аварга Д.Дэмбэрэл, Баянцагаан сумын уугуул Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Л.Жамьянсүрэн нарын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор гавьяатуудын нэрэмжит тэмцээн зохион байгуулах гэж байна.

Гавьяатуудын нэрэмжит 17 дахь удаагийн “А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 3-аас 6-ны хооронд Зуунмод хотноо зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд хот хөдөөгийн шилдэг тамирчид болон ОХУ-ын Улан-Үдэ хотын баг тамирчид оролцоно.

Тэмцээнээс байт харвааны тив дэлхий, олимпын наадмуудад Монгол Улсын нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг орон нутгаас төрүүлэх, бэлтгэн гаргах үүднээс аймгийн “Таван сум” клуб, аймгийн ЗДТГ-тай хамтран спортыг зохион байгуулж буй гэдгийн зохион байгуулагчид онцолж байв.

Т.Есүхэйтөмөр
 
Холбоотой мэдээ