Д.Трамп сөрөг хүчний удирдлагуудыг шоронгоос нэн даруй суллахыг Венесуэлийн эрх баригчдад уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн эрх баригчдад гэрийн хорионы нөхцлийг зөрчсөн, оргохоор завдсан гэсэн үндэслэлээр шроонд шилжүүлсэн хорьсон Венесуэлийн сөрөг хүчний намын удирдагч Леопольд Лопес, Антонио Ледесма нарыг шоронгоос нэн даруй суллахыг уриаллаа. Америкийн Ерөнхийлөгчийн мэдэгдлийг мягмар гарагт Цагаан ордны хэвлэлийн алба иш татан мэдээлжээ.
“АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дарангуйллын үйлдлийг шүүмжлэн буруушааж байна. Сөрөг хүчний намын удирдагч Л.Лопес, А.Ледесма хоёр нь тус дэглэмийн зүгээс эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарласан улс төрийн хоригдол болж байна” хэмээн Д.Трампын мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр, Л.Лопес, А.Ледесма болон бусад хоригдлуудын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөөх хариуцлагыг Н.Мадуро биечлэн хүлээх болно” гэжээ.
“Улс төрийн хоригдлыг бүгдийг нь нэн даруй сулла гэсэн уриалгаа бид дахин давтан хэлж байна” гэж Ерөнхийлөгч Д.Трамп онцлон тэмдэглэжээ.
“Ард түмний хүсэл зориг” намын тэргүүн Л.Лопес 2014 оны эхний хагас жилд Венесуэлд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг удирдаж байжээ. Эсэргүүцлийн жагсаал цуглааны улмаас наад зах нь 43 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэл бэртэл авсан байна. 2015 оны 9 дүгээр сард улс төрч Л.Лопесийг шүүхээс 13 жил 9 сарын хорих ялаар шийтгэсэн ба энэ оны 7 дугаар сард түүнийг гэрийн хорионд шилжүүлжээ.
А.Ледесма-г 2015 оны 2 дугаар сард тус улсад төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан гэсэн үндэслэлээр баривчилжээ. Тэр үед А.Ледесма Каракас хотын даргаар ажиллаж байсан байна.

О.Барс
Сэтгэгдлүүд