Умард Солонгост үзүүлж буй тусламжийн хугацааг сунгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /VOA/. Ирэх жил Умард Солонгос хоол хүнсний хомсдолд орно гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан НҮБ-ын агентлаг тус улсад үзүүлэх тусламжийн хугацааг сунгахаар төлөвлөж байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөр Умард Солонгост үзүүлж байгаа тусламжаа зургаан сараар сунгахаар төлөвлөж байна гэж тус байгууллагын бүс нутгийн хэвлэлийн төлөөлөгч Дамиан Кин мэдэгдэв.
“Одоогийн хөтөлбөрийн мөчлөг энэ жилийн 12 дугаар сард дуусна. Хөтөлбөрийн хугацааг ирэх жилийн дунд хүртэл сунгах шийдвэрт хүрсэн” гэж тэрбээр мэдэгдээд, хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 23.3 сая долларын санхүүжилт хэрэгтэй байгааг дурдав.
Мөн тэрбээр, ирэх жилийн зургадугаар сараас цааш Умард Солонгост тусламж үзүүлэх шаардлагатай эсэхийг тодорхойлохын тулд тус улсын хоол тэжээлийн байдалд Дэлхийн хүнсний хөтөлбөр үнэлгээ хийж байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга