Дорнодын шүүгчид УИХ-ын даргад ил захидал хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬДорнод аймгийн шүүгч нараас УИХ-ын дарга болон гишүүдэд ил захидал хүргүүлжээ.
Тэдгээр шүүгчид ирэх оны төсөвт шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулж тусгасан нь ардчилсан орны хувьд байж боломгүй зүйл хэмээн үзэж байгаагаа захидалдаа илэрхийлсэн байна. Уг захидалд, “Шүүхийн хараат байлгах ашиг сонирхолтой хүчин бас байдаг нь нийгмийн арилшгүй сүүдэр юм. Ийм санааны гол арга замуудын нэг нь шүүхийг эдийн засгийн хувьд хараат байлгах явдал юм. Үүний учир хөгжингүй улс орнууд шүүхийн эдийн засгийн баталгааг хангах арга замыг Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулдаг ба үүний нэг хэсэг нь шүүгчийн цалинг бууруулахгүй байх зарчмыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоодог байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн шүүхийн шинэчлэлийн хүрээнд УИХ-аар батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23,5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэж заасан нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг чухал зохицуулалт болсон юм” гэжээ.
Б.Туул