“Баянтээг" компанийн хувьцааны ханш 8.96 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-07 17:32:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 49,403 ширхэг хувьцааг арилжжээ.

Ингэснээр 7 компанийн хувьцааны ханш өсч, 8  компанийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Баянтээг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.96 хувиар өссөн бол "Монгол нэхмэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.97 хувиар буурчээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,070 ширхэг үнэт цаасыг 105 сая 692,440 төгрөгөөр арилжсан байна. Мөн компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1000 ширхэг "Сүү" бондыг 100 сая төгрөгөөр арилжжээ.

 Ингэснээр өнөөдрийн "MSE ALL" индекс 888.23 нэгж болж 0.49 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 604 тэрбум 118 сая 601,098 төгрөг болсон байна.
 Б.Заяа 
Холбоотой мэдээ