Хувьцааны ач холбогдол, өгөөжийн талаар мэдлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-08 11:59:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын Хөрөнгийн биржээс зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт  энэ сарын 21-нээс эхлэх юм байна. 

Нийт 28 цагийн тус сургалтаар үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа, хувьцааны ач холбогдол, өгөөж ба эрсдэл, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн зах зээл гэсэн сэдвээр санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүд  онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулах аж.

Энэ удаагийн сургалтыг "Голомт Капитал ҮЦК" ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.
Б.Заяа
Холбоотой мэдээ