Язгуур урлагийн олон улсын их наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-08 16:12:19
Увс /МОНЦАМЭ/. “Ойрад түмэн” Төрийн бус байгууллагаас “Онцын тасархай” жуулчны баазтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ойрад түмэн-2017” олон улсын язгуур урлагийн их наадамд зориулсан баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө.

Наадамд хүчит 64 бөх зодоглосон бөгөөд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, “Увс нуур” галын бөх аймгийн начин Д.Урианхай түрүүлж, Баруунтуруун сумын харьяат, “Арвижих Увс” ХХК-ийн бөх, аймгийн арслан О.Түмэн үзүүрлэсэн юм. Харин их шөвөгт Давст сумын харьяат, аймгийн заан Э.Лхамхүү, Түргэн сумын харьяат, “Тоосгон уул” ХХК-ийн бөх, аймгийн начин Г.Цоггэрэл нар шалгарлаа. Олон улсын их наадамд ОХУ-ын Халимаг, Тува улсаас төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.
Б.Замбал
Холбоотой мэдээ