Хятад залуугийн тээшинд хүний гар байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-09 12:20:06
БЭЭЖИН. /ВВС/. Хүний хоёр гар тээшиндээ авч явж байсан нэгэн эрэгтэйг Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужийн Дуюнь хотын аюулаас хамгаалах хүчнийхэн саяхан саатуулжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн сарын 31-нд 50 настай Жөн овогт тээшиндээ хүний хоёр гар авч явж байгааг автобусны буудлын шалгалтын сканнерын тусламжтайгаар олж илрүүлсэн байна.

Ингээд аюулаас хамгаалах хүчнийхэн түүнийг хүн амины хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж сэжиглэн нэн даруй баривчилжээ.

Гэхдээ сэжигтэн Жөн овогт тайлбарлахдаа “Энэ бол миний ахын гар. Манай ах осолд орсны улмаас гараа тайруулсан юм. Ах минь амьсгал хураахаасаа өмнө надад “миний гарыг төрсөн нутагт минь аваачиж булаарай гэсэн” гэж тайлбарласан гэнэ.

Ахынх нь хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн албаны хүмүүсээс аюулаас хамгаалах хүчнийхэн энэ хэргийн талаар тодруулснаар сэжигтэн Жөнийг суллаж явуулсан байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ