Цагаан-Овоо сумын хорио цээрийг энэ сарын 17-нд цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-09 16:17:01
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг энэ сарын 17-нд цуцлахаар болжээ.

Өнгөрсөн сарын эхээр тус сумын нутаг дахь Хүүхдийн овоо орчимд зусч байсан малчин Б-ийн үхэрт шүлхийн шинж тэмдэг илэрснээр ойр орчимд нь хүн малын хөдөлгөөнийг бүрэн хорьсон юм. Хорио цээрийн дэглэм 40-өөд хоног үргэлжлээд байна.

Тус суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулах 160 гаруй мал амьтныг устгажээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ