Казахстаны их, дээд сургуулиудын бэлтгэл курсийн шалгалт энэ сарын 16-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын их, дээд сургуулиудын бэлтгэл курст элсүүлэх шалгалт энэ сарын 16-ны өдөр Өлгий хотод зохион байгуулагдахаар болсон талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн И.Асемгүл мэдээллээ.
Уг шалгалтад ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан хүүхдүүд оролцох бөгөөд бүртгэлийн ажил энэ сарын 9-15-ны өдрүүдэд явагдахаар болжээ. Шалгалтыг БНКазахстан улсын Үндэсний шалгалтын төвөөс ирсэн хүмүүс авах аж.
Шалгуулагчид казах хэл, математикийн хичээлүүдээр ерөнхий мэдлэгийн шалгалт өгөх ба тэнцсэн тохиолдолд Казахстаны Семейн Улсын Их сургууль, Дорнод Казахстаны Их сургууль, Хойд Казахстаны Улсын Их сургууль, Баруун Казахстаны Хөдөө Аж ахуй-техникийн Их сургууль, Павлодарын Улсын Их сургуулиудын бэлтгэл ангид 1 жил тэтгэлгээр суралцах юм. Улмаар тус улсад элсэлтийн ерөнхий шалгалтад оролцон Засгийн газрын тэтгэлгийн босго оноог авсан тохиолдолд хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуульд үргэлжлүүлэн тэтгэлгээр суралцах боломжтой ажээ.
Казахстаны Засгийн газраас жил бүр гадаад улсад амьдардаг казах иргэдэд зориулж 1100-1400 бэлтгэл курсийн тэтгэлэг хуваарилдаг бөгөөд зөвхөн С.Торайгыровын нэрэмжит Павлодарын Улсын Их Сургууль гэхэд 2017 онд Баян-Өлгий, Ховд аймгуудаас 150 сурагч хүлээж авахаа мэдэгдээд байгаа юм.

Ө.Нурболат