Себастьян Горка: Умард Солонгосын заналхийллээс хамгаалахын тулд ямар ч төрлийн арга хэмжээ авахад бэлэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын эрх баригчид Умар Солонгосын заналхийллээс улсаа хамгаалахын тулд зохих ямар ч төрлийн арга хэмжээг авах болно гэж пүрэв гарагт BBC радиогийн эфирээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын туслахын орлогч Себастьян Горка мэдэгджээ.
“АНУ болон түүний иргэдийг хамгаалахын тулд зохих ямар ч төрлийн арга хэмжээг авах болно гэж Ерөнхийлөгч тов тодорхой хэлсэн” хэмээн тэр хэлжээ. Харин АНУ-ын удирдлага яг ямар алхам хийх гэж байгаа талаар мэдээлэх боломжгүй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
“Хэрвээ чи покер тоглож байхдаа хөзрөө дэлгэх юм бол чи мэдээж хожигдоно шүү дээ. Тиймээс геополитикийн чухал асуудал яригдаж байхад ингэж болохгүй нь ойлгомжтой” хэмээн тэрбээр онцлон дурджээ.

О.Барс