Цусан суулга өвчнөөр ec хүртэлх насны хүүхдүүд илүү өвчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-11 22:19:29
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Гэдэсний цусан суулга өвчнөөр энэ зун 20 гаруй хүн өвчилж 11 хүн хэвтэн эмчлүүлжээ. Долдугаар сар гарснаас хойш цусан суулга өвчнөөр ес хүртэлх насны хүүхдүүд илүү өвчилж буй талаар аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Цусан суулга өвчний үед хоолонд дургүй болох, гүйлгэх, халуурах, гэдсээр базалж өвдөх, дүлэх зэрэг өвчний шинж тэмдэг илрэх аж. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай харъяа эмнэлэгт хандаж шинжилгээ өгөхийг аймгийн НЭ-ийн халдвартын эмч  П.Оюундарь зөвлөж байна.

Урин дулааны улиралд гэдэсний болон  цусан суулга өвчнөөр бага насны хүүхэд өвдөх нь элбэг байдаг учир энэ төрлийн өвснөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн ЭМГ-аас сануулж байв.

Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Ялангуяа эцэг эхчүүд, хүүхэд багачуудад гараа угаахыг заах, түүхий ус уухгүй байх, хоол хүнсийг зөв тохируулан хэрэглэх, хадгалах нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ