Наймдугаар сарын сүүлээр нийт нутгаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-14 15:25:49
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Төв аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай бороо орж, сэрүүсэхийг аймгийн УЦУОШГ-аас анхааруулав.

Төв аймгийн нийт нутгаар үүлшинэ, зарим газраас түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нийт нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэмийн дулаан байна. Аймгийн төв Зуунмод хот орчмоор солигдмол үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас секундэд 6-11 метр секунд байна. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэмийн дулаан байна.

Наймдугаар сарын 14-нөөс 21-нийг хүртэлх долоо хоногийн төлвөөр 16-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд болох Заамар, Сүмбэр, Цээл, Угтаалцайдам Баянцогт зэрэг сумдаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэмийн дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГ-ын синоптик инженер Д.Долгоржав хэллээ.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ