Хэдэн зуун мянган нүүдлийн шувууд Хар ус нуурыг дамжин өнгөрдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монгол оронд шувуудын төрөл зүйл, тоо толгойгоор баялаг газар цөөнгүй байдгийн нэг нь Төв Азийн хуурай экосистемд хамрагддаг Их нууруудын хотгорт орших Хар Ус Нуурын Байгалийн Цогцолборт Газар (ХУНБЦГ) юм.
ХУНБЦГ-т ордог Хар ус, Хар, Дөргөн, Хойд Далай нуурууд, Жаргалант хайрхан уул, Дөргөний тал, Чонохарайх, Буянт, Ховд голууд нь эртнээс Монгол орныг зорин ирэх болон дайран өнгөрч байсан гадаад дотоодын судлаачдын анхаарлыг тогтмол татсаар иржээ. Үүний гол шалтгаан нь энэ нутгийн ховор ховордсон ургамал, амьтдын баялаг, заримдаг цөл, ус намгархаг газар, хээр, өндөр уулын систем зэрэгцэн орших өвөрмөц бүрдэл бүхий онцлогтой.
ХУНБЦГ нь Их нууруудын хөндийд оршдог Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Далай нуур, Чоно харайхын гол болон Жаргалант хайрхан уул орчмын газар нутгийг хамрана. Нийт 850.2 мянган га газрыг хамран оршдог. Улсын Их Хурлын 1997 оны 47 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авагдсан байдаг. Цогцолборт газрын нуур бүхэлдээ Олон улсын ус намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенцийн жагсаалтад орсон. Мөн Монгол дахь Шувуудад чухал газар нутгийн 5 газар (MN013, MN014, MN015, MN016, MN017) ХУНБЦГ-ын нутагт хэсэгчилсэн болон бүхлээрээ багтдаг. Хар ус нуурын байгалийн цогцолборт газар нь үүрлэж өндөглөдөг болон нүүдлийн үед дамжин өнгөрдөг шувуудын зүйлийн тоо,популяцын хэмжээгээрээ Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд байгаль хамгааллын асар их ач холбогдолтой.
Энэ нутагт Зүүн Ази дахь борцгор хотонгийн үржлийн популяцад үлдээд байгаа сүүлчийн цөөн хэдэн бодгалиуд бараг тэр чигээрээ амьдардаг. Мөн цагаан толгой ямаан сүүлтийн Ази дахь популяцын нэлээн хувь зөвхөн Хар ус нуурын Цагаан гол орчимд үүрлэж өндөглөдөг. Хавар намрын нүүдлийн үед хэдэн зуун мянган усны шувууд дамжин өнгөрдөг нь нэгэнт тодорхой болжээ. Эдгээр онцлогуудыг нутгийг улсын тусгай хамгаалалтад авах гол үндэслэлүүдийн нэг болсон байдаг. Монгол оронд усны шувууд өвөлждөг маш цөөн тооны газар байдаг ба тэдгээрийн нэг нь ХУНБЦГ-т багтах Чоно харайхын гол, Юмын хоолой юм. Энд гангар хун болон зарим зүйл усны шувууд тогтмол өвөлждөг.
1995 оны судалгаагаар 400 орчим гангар хун, 2500 орчим алаг шунгаач, 4800 орчим эрлэг нугас бүртгэгджээ.. Харин 2000 оны 1 сард хийсэн судалгаагаар 400 орчим гангар хун, 370 орчим алаг шунгаач, 130 хумхин бохио өвөлжиж байжээ. Тэр үеийн судалгаагаар ойролцоогоор 1000 орчим усны шувууд тоологдсон байдаг. Хамгийн сүүлд 2013 онд ХУНБЦГ-ын ажилтнуудын хийсэн судалгаагаар гангар хун 110 гаруй, 300 орчим алаг шунгаач, 50 гаруй зэрлэг нугас, 94 хумхин бохио тоологдсон байна Эдгээр мэдээнүүд ХУНБЦГ бол Монгол орны хэмжээнд усны шувуу хамгийн олон тоогоор тогтмол өвөлждөг цорын ганц нутаг болохыг харуулж байна.

А.Бямбасүрэн