Хэнтий аймаг үерийн уснаас хамгаалах далангүй учир усанд автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-15 12:21:49
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Чингис хот баруун хойноосоо vерийн уснаас хамгаалах, зайлуулах байгууламжгvй учир өнгөрсөн 7 хоногт орсон хоёр удаагийн ширүүн борооны улмаас зарим айл өрх, албан байгууллагууд нь үерт автжээ.

Тус аймгийн Онцгой Комисс үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр шуурхай хуралдаж, яаралтай арга хэмжээ, ариутгал, үерийн ус зайлуулах, далан шуудууны санхүүжилтэд зориулж, Хэнтий аймгийн Засаг даргын нөөцөөс 11.8 сая төгрөг зарцуулахаар болсон юм.

Одоогоор Хэнтий аймгийн төвийн чанх хойно 10-аад жилийн өмнөх далангаас баруун хойш, баруун тийш нь шинээр далан барих ажлыг хийж байна. Тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба ажлын явцтай газар дээр нь очиж танилцаад, "Үерийн даланг засмал зам өнгөртөл тавьж, доогуур нь ус зайлуулах хоолой хийх нь нэн чухал" гэдгийг сануулсан байна.

Үерийн усанд автсан айл өрх, албан байгууллагуудаас судалгаа авч, хохирлын нийт хэмжээг тогтоохоор холбогдох байгууллагууд нь ажиллаж байна.
 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ