Кремль "А-321" онгоцны ослыг Сирийн ажиллагаатай холбохгүй байхыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-11-05 13:44:45

Кремль Оросын А-321 онгоц Египтед осолдсоныг  ОХУ-ын  Сирид явуулж байгаа цэргийн ажиллагаатай холбон үзэх нь байж боломгүй зүйл хэмээн үзэж байна. 

“Энэ талаар аливаа таамаглал газар авах  ёсгүй юм. Тэгээд ч  энэ бол шал өөр хэмжүүр, тэс ондоо  асуудал юм.  Энэ бүгдийг холбох гэсний хэрэггүй юм” гэж Орос улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийв.

Өмнө нь Песков уг онгоц  халдлагад өртсөн байж магадгүй хувилбарыг үгүсгэхгүй гэж байсан билээ. 10 дугаар сарын 31-нд буюу ослын өдөр онгоц сүйрсэн  хариуцлагыг  “Лалын улс” өөртөө хүлээсэн  хэмээн ХМХ-үүд  уламжилж байв.

 

Москва хот. А.Огторгуймаа  

Холбоотой мэдээ