"Фэйсбүүк"-ийн орлого нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-05 14:31:52

ВАШИНГТОН. /ВВС/. "Фэйсбүүк"-ийн зар сурталчилгааны борлуулалт нэмэгдсэнээр, тус компанийн гуравдугаар улирлын ашиг өссөн байна.

"Фэйсбүүк"-ийн өнгөрсөн жилийн 6-9 дүгээр сарын орлого 806 сая доллар байсан нь энэ жилийн мөн саруудад 11 хувиар өсөж, 891 сая доллар хүрчээ. Мөн хөгжиж буй зах зээл дэх хэрэглэгчид эрчимтэй нэмэгдэж байна гэж компани мэдэгдэв.

“Instagram”, “WhatsApp” гэх мэт аппликэйшн болон дүрс бичлэгээс Фэйсбүүк орлого олох боломжийг хөрөнгө оруулагчид хүлээж сууна.

"Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хэлснээр, компани урт хугацааны хөрөнгө оруулалт, санаачилга дээр анхаарлаа хандуулж байна.

Дэлхийн хамгийн том, нийгмийн сүлжээний цахим хуудас болоод байгаа "Фэйсбүүк" энэ оны гуравдугаар улиралд 60 сая шинэ хэрэглэгчтэй болсон байна. Ингэснээр дэлхий даяар нийт 1.55 тэрбум хүн уг цахим хуудсыг ашиглаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ