Улаанбаатарт 23-25 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-08-18 09:27:26
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.  Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд     6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ