Архангай аймаг төсвийн орлогоо 134.5 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-19 09:51:02
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан энэ оны долоон сард аймгийн төсөвт 11673,9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 13133,0 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 112,5 хувиар биелүүлсэн байна.
Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 4235,4 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5694,5 сая төгрөгийн орлогыг оруулж, төлөвлөгөөг 134,5 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогыг Ихтамир, Тариат, Хангай зэрэг 18 сум 105,6 хувиас 2,6 дахин биелүүлсэн бол Чулуут сум 15,2 хувиар тасалсан байна. Аймгийн төсвийн орлогын 56,7 хувийг тусламжийн орлогоор, 18 хувийг орлогын албан татвараар, 1,1 хувийг өмчийн татвараар, 2,1 хувийг тусгай зориулалтын орлогоор, 16,6 хувийг бусад албан татвараар бүрдүүлжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ