Сургууль, цэцэрлэгүүдийг зөөлөн эдлэлээр хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-19 09:52:24
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авсан зөөлөн эдлэлүүдийг өнөөдөр сумдын ЕБС, Цэцэрлэгт хүлээлгэн өгөв.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, цэцэрлэгүүдийг хатуу зөөлөн эдлэлүүдээр хангах зорилготойгоор Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс тендер шалгаруулсан байна. Тендерт “Түвшин оёдол” ХХК шалгарч уг ажлыг гүйцэтгэсэн гэж ажлын хэсгийн ахлагч НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэгээр хэллээ.

Батсүмбэр, Борнуур, Баянчандмань зэрэг гурван сумын цэцэрлэгт нийт 190 ширхэг зөөлөн эдлэл, Батсүмбэр, Лүн, Эрдэнэ, Эрдэнэсант  сумдын дөрвөн сургуульд нийт 428 ширхэг зөөлөн эдлэлүүдийг хүлээлгэн өгөв.

Батсүмбэр сумын ЕБС-ийн шинээр ашиглалтад орсон дотуур байранд давхар ор гурав, сандал 122, ширээ 40 ширхгийг тус тус өглөө. Мөн Заамар сумын “Шижир-Алт” цэцэрлэгт гурилын комбайн, цахилгаан махны машин, жигнүүрийг иж бүрдлийн хамт хүлээлгэн өгөв. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ