Архины хамаарал бүхий иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-21 12:42:06
Дорнод /МОНЦАМЭ/.   Дорнод аймгийн цагдаагийн газраас архины хамаарал бүхий иргэдийг албадан эмчилгээнд явуулах зорилгоор эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Тус үзлэгт аймгийн Эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар хамтран ажиллажээ. Хэрлэн сумын багийн засаг дарга нар болон хэсгийн байцаагчдын гаргасан судалгаанд түшиглэн архинд донтох өвчтэй 39 иргэнийг эмнэлэгийн нарийн мэргэшлийн үзлэг оношлогоонд хамруулсан байна. Хамрагдсан иргэдээс эрүүл мэндийн шалтгааны улмаас тэнцээгүй 20 хүн, тэнцсэн 15 хүн байгаа ба дээрх хүмүүсийг цаашид албадан эмчилгээнд хамруулахаар ар гэрийнхэнтэй нь уулзан, санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох материалыг бүрдүүлэн ажиллаж байна гэж аймгийн Цагдаагийн газар мэдээлэв.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ