Хоршоодын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар "Глобал коммунитис" төслийн байгууллагатай хамтран хоршоодын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох аяллыг энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Аялалд Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай аймгуудын хоршоодын төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд гээд 80 гаруй хүн оролцсон байна. Мөн “Хоршооны хөгжил” сэдэвтэй сургалт, зөвлөлдөх хэлэлцүүлгийг хийжээ. Сургалтын дараа Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг хөөврөн бүтээгдэхүүний “Ар-Арвижин дэлгэрэх” хоршоо, хүнс, нарийн ногооны “Од-Кр” хоршоо, “Баялаг хангайн сор” дундын хоршоо, Нийтийн худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон байна.

Б.Гэрэлт-Од