Гранд гольфийн тэмцээнд найман орны 250 тамирчид оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-21 20:55:44
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Олон улсын Гранд гольфийн тэмцээн Төв аймагт анх удаа энэ сарын 19,20-ны өдрүүдэд болж, найман орны 12 багийн 250 тамирчин оролцож авхаалж самбаагаа сорив.

Монголын Биеийн тамир спортын холбоо, Төв аймгийн ЗДТГазар болон аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран олон улсын “Гранд гольф”-ийн тэмцээнийг Төв аймагт анх удаа зохион байгуулав.

Тэмцээнд  Монгол, Япон, БНСУ, ОХУ, Канад, Испани, Энэтхэг, Польш зэрэг найман орны болон долоон аймаг, зургаан дүүргийн 250 тамирчин оролцов.

Олон улсын “Гранд гольф”-ийн тэмцээний тэргүүн байранд 41 цохилтоор эмэгтэйчүүдээс Япон улсын тамирчин Напияа Юуко, дэд байрыг 40 цохилтоор ОХУ-аас Тибаракова, нар эзэлсэн бол эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг 43 цохилтоор Испани улсын тамирчин Хигаро Рейко , дэд байрыг Канад улсын тамирчин О.Эрдэнэцэцэг нар тус тус эзэлж аваргууд болов.

Харин Монгол тамирчдаас тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Архангай аймгийн тамирчин Ө.Бямбадорж, эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг Хан-Уул дүүргийн тамирчин Б.Мөнхгэрэл нар эзэлж шилдгүүдээр тодорлоо.

Тус тэмцээн “Гранд гольф”-ийн спортыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна уг спорт руу хандах иргэдийн хандлага нэмэгдэж байгааг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МСХ-ны БТСГ-ын дарга Х.Наранбаатар онцлов. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ