МҮЭХ-ноос хамтын маргаанаа үргэлжлүүлэхээ мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-05 17:54:49

Хөдөлмөрийн хамтын маргаан үүссэн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх алхмыг Засгийн газраас хийгээгүй тохиолдолд МҮЭХ-ноос холбогдох хуулийн хүрээнд хамтын маргаанаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. 

Хамтын маргаан үүсгэсэн тухай шаардлага өгснөөс хойш Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй, тохиролцоонд одоог хүртэл хүрээгүй байгаа аж. МҮЭХ-ноос хуулийн дагуу Зуучлагч томилуулах саналыг СБД-ийн Засаг дарга Б.Бадарсанд хүргүүлсэн ч түдгэлзсэн хариу ирүүлжээ. МҮЭХ-ноос СБД-ийн Засаг даргаас ийнхүү хууль зөрчиж, түдгэлзсэн хариулт өгсөн шалтгаанаа тайлбарлахыг шаардлаа. 
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны  хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг бий болгож, бодит орлого нэмэгдүүлэх асуудлаар гурван талын ажлын хэсэг байгуулсан байна.
Харин Улсын гурван талт хэлэлцээрт зааснаар төрийн албанд ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх, зарим хуулийн шинэчлэлийг хийх зэрэг асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй аж. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ