“Жангар” туулиар 104 ангит 3D хүүхэлдэйн кино бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-05 18:06:05

"Жангар" төслийн хүрээнд Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг “Жангар” туулиас сэдэвлэн бүтээсэн 104 ангит 3D хүүхэлдэйн кино бүтээжээ.

Эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулaх үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны дэлгэцийн бүтээл аж. Уран зохиолын гурван оргилын нэг болох “Жангар” туулийг хүүхэд багачуудад  сурталчлан таниулах, түүхийг үнэн зөвөөр хүргэх зорилгоор "Жангар" дууны цомог, видео тоглоом, хүүхдийн цуврал нэвтрүүлэг, зурагт ном /комикс/, боть ном, тайзны жүжиг, дуулалт жүжгийг бүтээх гэнэ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ