Таван компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-28 18:21:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, ангиллын 15 хувьцаат компанийн 97,856 ширхэг хувьцаа арилжсанаас 5  компанийн хувьцааны ханш өссөн байна.

Ингэснээр  7 компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Ремикон" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 1.6 хувиар өссөн бол "Багануур” компанийн ханш хамгийн өндөр буюу 2.29 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11,928 ширхэг үнэт цаас  1,134,251,220 төгрөгөөр, багцын арилжаагаар  11,241 ширхэг үнэт цаас 1 их наяд  72 сая 391 400 төгрөгөөр арилжаалсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаас  5 сая 100 мянган төгрөгөөр арилжаалагдлаа.

Мөн өдөр "MSE ALL" индекс 950.22 нэгж болж 0.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,802,621,079,177 төгрөг болсон байна. 
Холбоотой мэдээ