АНУ стратегийн зэвсэглэлээ Өмнөд Солонгост байрлуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-29 11:50:28
СӨҮЛ./TASS/. АНУ-ын цэргийнхэн Умард Солонгос дахин пуужин харвасны хариуд стратегийн зэвсэглэлээ Өмнөд Солонгост байрлуулах боломжийг авч хэлэлцэж байгаа тухай өнөөдөр “Yonhap” агентлаг БНСУ-ын засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээллээ.

“Байж болох алхмуудын тоонд Өмнөд Солонгост Америкийн стратегийн B-52, B-2, B-1B бөмбөгдөгч нисэх онгоц, F-35 сөнөөгч онгоц, түүнчлэн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудыг байрлуулах явдал орж байгаа юм” гэж эх сурвалж мэдэгджээ.

Өнөө өглөө үүрээр Умард Солонгос дахин баллистик пуужин харвасан ба уг пуужин Японы зүүн хойд нутгийн дээгүүр нисэн өнгөрч Хоккайдо арлын Эримо хошуунаас зүүн тийш 1180 км-т унасан байна. Өмнөд Солонгосын цэргийнхний үзэж байгаагаар, дээрх пуужин 2700км зайг туулсан ба нислэгийнх нь өндөр 550км-т хүрчээ.
О.Барс 
Холбоотой мэдээ