Тейлор Свифт шинэ клипээрээ 4 дээд амжилт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-30 12:38:44
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Америкийн поп од Тейлор Свифт саяхан гаргасан шинэ клипээрээ дөрвөн дээд амжилт тогтоолоо.

Дуучин Адель болон Эд Ширан  нарын тогтоож байсан дээд амжилтуудыг Тейлор Свифт наймдугаар сарын 25-наас хойших дөрөвхөн хоногийн дотор эвджээ.

Түүний өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гаргасан “Look What You Made Me Do” дууны клипийг онлайнаар дуу хөгжмийн үйлчилгээ үзүүлэгч “Spotify”-аар 10 129 087 удаа үзсэн байна. Энэ нь “Spotify”-аар ганц хоногийн дотор нэг клипийг хамгийн олон удаа үзсэн анхны тохиолдол гэнэ.

https://www.youtube.com/watch?v=3tmd-ClpJxA

Мөн энэ нь дуу хөгжим сонирхогчид “YouTube”-ээр  нэг өдрийн дотор хамгийн олон удаа үзсэн клип болсон байна. Тодруулбал, уг клипийг “YouTube”-ээр  24 цагийн дотор 39 сая гаруй удаа үзсэнээр дуучин Аделийн “Hello” дууны клипээрээ /27.7 сая удаа/  тогтоож байсан дээд амжилтыг  Т.Свифт эвдэж чадсан байна.

Мөн Т.Свифтийн энэ дууны хадмал үгтэй клип нь нэг хоногийн дотор “YouTube” болон “Spotify”-аар хамгийн олон удаа үзсэн клип болсон байна.

“Look What You Made Me Do”  бол Т.Свифтийн 11 дүгээр сард гаргах “Reputation” цомогт нь багтах дуу юм.
Г.Доржханд
 




Холбоотой мэдээ