Засгийн газрыг тогтвортой ажиллуулах уриалгыг УИХ-ын гишүүдэд хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанд оролцогч Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг дарга нар, хэлтэс, албадын дарга нар санал нэгдэн Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Эрдэнэбат нарт хандаж, Сэлэнгэчүүдийн хүсэлт, итгэл тээсэн уриалгыг хүргүүллээ.
Уриалгад “Сэлэнгэ аймгийн сонгогчид, иргэдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүний эрхэм хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээсэн Та бүхнийхээ төр түмний төлөө сэтгэж, сэдэж, санаачилж, зүтгэн хийж хэрэгжүүлж байгаа бүхэнд өнөөдөр Сэлэнгэчүүд бид гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна.
УИХ-д Та бүхний нэгэн адил Сэлэнгэчүүдийн итгэл хүлээн сонгогдож өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж буй Жаргалтулгын Эрдэнэбаттай гар сэтгэл нийлж ажилладагт Сэлэнгэчүүд бид сэтгэл хангалуун байдаг.
Төр засгийг тогтвортой байлгах, иргэдийн амьдрал ахуй, улс орны хөгжлийг ахиулж дээшлүүлэх, ажлын амжилтыг бататган хадгалах үүднээс Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой ажиллуулж, Ерөнхий сайдаа дэмжин хамтран ажиллахыг бид бүхэн хүсч байгаагаа энэхүү уриалгаар дамжуулан хүргүүлж байна. Сэлэнгэчүүдийн хүсэлт, итгэл тээсэн энэхүү уриалгыг хүндэтгэн хүлээн аван уу. Уриалгыг санал нэгдэж гаргасан иргэд болон аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанд оролцогчид” гэжээ.

Ч.Отгонцэцэг