Ажилгүйчүүд хэрэг зөрчилд холбогдох нь их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газарт сүүлийн 21 хоногийн хугацаанд ирүүлсэн дуудлага мэдээллээс харахад гэмт хэрэг, зөрчилд холбогдогсдын дийлэнх нь ажилгүй иргэд байна.
Тодруулбал, согтуугаар зөрчил гаргасан 126 хүнийг саатуулсны 80 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй 25-39 насныхан байна. Дээрх хугацаанд 209 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 39, зөрчлийн шинжтэй 165, бусад төрлийн дуудлага 13 байгаа юм. Хэрэг зөрчил голчлон баасан, бямба гарагт үйлдэгдсэн гэж Хэв журмын тасгаас мэдээллэв.

Д.Дэлгэрмаа