Дугуйн марафоны үеэр зарим замыг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-06 14:34:41

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг  энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа аж.

Улаанбаатар хотын ЗЦГ үүнтэй холбогдуулан зарим замыг түр хаах тухай мэдээлэл өглөө.  маргааш өдрийн 11:00 цагаас 13 цагийн хооронд Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас Төв шуудангийн уулзвар хүртэл, Төв шуудангийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн  баруун хойд уулзвар хүртэл, Богд уулын арын зам, Их тэнгэр, Их Монгол улсын гудамжнаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг түр хугацаагаар хэсэгчлэн хаах юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ