"Тав" компани 10.4 сая төгрөгийн ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-08 16:28:10
 Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Тав” компани Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа компанийн 2016 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 91 төгрөг буюу нийт  10.4 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын бүртгэлийн өдрөөр буюу өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдрөөр гаргах аж. Харин ногдол ашгийг компанийн байранд тарааж эхэлжээ.
 
Б.Заяа

 
Холбоотой мэдээ