Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-09 12:06:19
 Увс /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх өдөр амралтын өдрөөр тохиож байгаа тул ирэх 1 дэх өдөр тэмдэглэхээр болжээ.
Тухайн өдөр “Мартаж болохгүй 80 жил” уулзалт хэлэлцүүлгийг Улаангом сумын Хурлын танхимд зохион байгуулахаас гадна Дэчинравжаалин хийдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулж 108 зул өргөж, ном хурах, Улаан уулан дахь хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх зэрэг арга хэмжээ болох аж.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх өдрийг 1995 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн юм. Увс аймгийн хэмжээнд 1464 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэсэн тоо баримт байдаг.
Б.Батхүү
Холбоотой мэдээ