Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 10 айл орон гэртэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-11 20:42:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний найман сарын байдлаар нийт 10 өрх орон гэртэй болсон байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс аймгийн Улаанзагалмайн хороотойгоо хамтран ажиллах гэрээ байгуулан гамшгийн нөөц сан бүрдүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргаас оны эхний 8 сарын байдлаар 8 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Эл санхүүжилтээр тус аймгийн Алтанбулаг, Цагааннуур, Сүхбаатар, Баруунбүрэн, Хушаат, Сайхан, Хүдэр, Жавхлант сумдын иргэдэд тус бүр нэг, Сант сумын хоёр иргэн нийт 10 айлыг орон гэртэй болгосон байна. Энэхүү ажлыг аймгийн Улаан Загалмайн Хорооноос зохион байгуулжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ