Амралтын өдрүүдийн үзвэрийн хуваарь

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2015-11-07 15:39:43

Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын I улирлын амралт хараахан дуусаагүй байгаа тул театрын уран бүтээлчид хүүхдэд зориулсан бүтээлийг түлхүү тоглож байна.

Тухайлбал, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжгээ толилуулж байгаа бол “Аса” циркь “Шидэт бонго гайхамшигт цирк” тоглолт болох юм. Ингээд амралтын өдрүүдийн үзвэрийн хуваарийг хүргэж байна.

Бямба, ням гарагт

“Түмэн эх” чуулгад-18:00 цагт ардын урлагийн тоглолт

“Аса” циркт-15:00 цагаас “Шидэт бонго гайхамшигт цирк” тоглолт

МҮЭСТО-нд-19:00 цагаас “X” түц 2014, 2015 оны шилдгийн шилдэг үзүүлбэрүүд Хүүхэлдэйн театрт: 14:00 цагт “ Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжиг

Дуурь бүжгийн эрдмийн театрт-17:00 цагаас Ж.Россини “Севилийн үсчин” дуурь тус, тус тоглоно.

Холбоотой мэдээ