Шинээр 393 хүн ипотекийн зээлд хамарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк Засгийн газартай хамтран  өнгөрсөн сард нийт 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна. 
Тодруулбал Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.05 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгожээ. Ингэснээр өнгөрсөн наймдугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна.
	Б.Заяа
                
                
                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    