Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр 11 худаг шинээр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-12 22:04:49
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн өндөр хүчин чадал бүхий гүн өрмийн машиныг “Хөвсгөл геологи компани”-тай гэрээ байгуулан олгож энэ онд 6 суманд 10 инженерийн хийцтэй худаг гаргахаар төлөвлөснөөс 4 худаг өрөмдөж цооног гаргасан бол аж ахуйн нэгж иргэд өөрийн хөрөнгөөр 7 худаг гаргаж нийт 11 худгийг гаргажээ.

Хөвсгөл геологи компани 2015 онд нийт 27 худаг гаргахаар 500 сая төгрөгний өртөгтэй өрмийн машиныг эргэн төлөлттэйгээр гэрээ хийн авсан бөгөөд 2015 онд 8, 2016 онд 12, энэ онд 11 нийт 31 худгийг гаргаад байгаа ажээ. Мөн энэ онд Баянзүрх суманд худаг гаргахаар 90 метр өрөмдсөн боловч цэвдэгтэй учраас ус гараагүй ажээ.  
Б.Гантуяа
Холбоотой мэдээ